Tangshan Jianhua
3 Цагийн өмнө
9
Tangshan Jianhua

Tangshan Jianhua Machinery Manufacturing Co., Ltd нь нүүрс ангилан баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл, тоног төхөөрөмжийг судалж зохион бүтээх, инновацид суурилсан аж ахуйн нэгж юм. Бид эрчим хүчний хэмнэлттэй, чанарын өндөр үзүүлэлттэй, эко байх зэрэг зарчмыг шингээсэн, нүүрсийг иж бүрэн баяжуулах системийг судалж зах зээлд нэвтрүүлсээр ирсэн. 2001 онд тус компани нь олон улсад тэргүүлэх хэмжээний FX цувралын нүүрсийг салхиар баяжуулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж Хятад улсын оюуны өмчийн газраас үндэсний патент (ZL 01.231426.9) авсан.

Энэхүү FX цуврал нь нүүрсийг салхиар баяжуулах тоног төхөөрөмжийн салбарын стандартыг тогтоож өгсөн. 2005 оноос хойш тус компани нь 20 их төрлийн нүүрс баяжуулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж үйлдвэрлэсэн.

Одоогийн байдлаар 2000 гаруй суурин тоног төхөөрөмжийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлээд байна. Уламжлалт онолын сууринд үндэслэн зоригтой шинэчлэл, техникийн сайжруулалтаар дамжуулан олон улсын түвшинд нийцсэн шинэ үеийн XKT цуврал хөвүүлэн баяжуулах тоног түвшинд хүрсэн том оврын шулуун чичиргээт шигшүүрийг нээж зохион бүтээж үйлдвэрлэснээр гадаадын мэргэжлийн монополь байдлыг эвдэж чадсан.

Хүнд аргаар (магнет) нүүрс баяжуулах технологийн зураг төсөл дээр эрчим хүчний хэмнэлттэй, өндөр үзүүлэлттэй ангилан баяжуулах үзүүлэлтийг сайжруулах зэрэг зарчмыг баримталдаг. Зураг төслийг боловсронгуй болгох нь нүүрс баяжуулах салбарт Жинхуа компанийн өөрийн онцлог болж тодорсон. Энэ нь зөв оновчтой технологийн шийдэл мөн бөгөөд хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн. Тус компани нь Хэбэй мужийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн аж ахуйн нэгж, Таншань хотын нэр хүнд бүхий найдвартай аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарч байсан. Бид урьдын адил төгс зураг төсөл, нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж, чанартай үйлчилгээгээр хангаж, гадаад дотоодын бизнесийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах болно.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.