Уул уурхайн хүнд машин механизмын газартай харьцах түргэн элэгдэх эд ангийн төрөлжсөн худалдаа үйлчилгээг 2016 оноос хойш тасралтгүй явуулж буй “Домогт Хан Алтай” компанийн 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус компани нь уул уурхайн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, 30 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, хариуцлагатай татвар төлөгчөөр жил бүр шалгарч ирсэн, шилдэг ханган нийлүүлэгч билээ.
Тодруулбал, 2025 оны Нийслэлийн “Шилдэг татвар төлөгч” байгууллага болж, нийт 3200 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас шилдэг зургаан байгууллагын нэг болсон юм. “Итгэлцэл сайныг дагуулна” уриатай “Домогт Хан Алтай” компанийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе.