“Эрдэнэс Тавантолгой” ХК хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонны босгыг давж түүхэн амжилтыг шинэчлэв
13 Цагийн өмнө
60
“Эрдэнэс Тавантолгой” ХК хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонны босгыг давж түүхэн амжилтыг шинэчлэв
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэж өгөх нөхцөлөөр 2023 оны 02 дугаар сараас биржээр борлуулж эхэлснээс хойш хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний экспортын сарын хэмжээ 2 сая тонныг давж 2026 оны 01 дүгээр сард 137.8 сая ам долларын үнэлгээ бүхий 2.04 сая тонныг экспортолж, өмнөх амжилтаа 58.76 мянган тонноор ахиуллаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрш орны хилийн боомт хүргэж өгөх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ анх удаа урт хугацаатаар борлуулсан гэрээний нүүрсний хэмжээг давж тус компанийн нийт сарын экспортын 55 хувьд хүргэлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.