Зэсийн үнэ 14,500 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрэв
1 Өдрийн өмнө
75
Зэсийн үнэ 14,500 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрэв

Зэсийн ханш урьд өмнө байгаагүй түүхэн дээд түвшинд хүрээд байна. Тонн зэсийн үнэ 14,500 ам.доллар болж, энэ оны эхний сарыг өндөр өсөлтөөр хаалаа. Лондоны металлын биржийн ханш пүрэв гарагт 14,500 ам.доллар болсноор зах зээлд шинэ хүлээлт үүсгэв. 2025 онд зэсийн үнэ 40 гаруй хувиар өсөж, 13 мянган ам.долларын босгыг давсан бол энэ оны эхний сард өсөлтөөр металлын зах зээлд илүүрхлээ. Алт болон мөнгө, зэсийн ханш сүүлийн нэг сарын хугацаанд 7 хоног тутам шинэ үнээр зах зээлд бэлэг барих боллоо. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.