"Шинь Шинь" ХХК Дашбалбар сумын өвөлжилт хүндэрсэн малчдад тусламж үзүүллээ
Дорнод аймгийн Улааны ордод үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК Дашбалбар сумын ЗДТГ-ын хүсэлтийн дагуу 14 сая төгрөгийн өртөг бүхий 400 шуудай хивэг, тэжээлийг зудын гамшигт өртсөн өрхүүдэд хүргэлээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт зудын гамшиг нүүрлэж, нийт нутгаар зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Сумын 33 малчин өрхийн 10 мянга гаруй толгой мал сүрэг өвс тэжээлгүй болж, өвөлжилт хүндэрсэн.
Энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Шинь Шинь” ХХК Дашбалбар сумын ЗДТГ-ын хүсэлтийн дагуу 14 сая төгрөгийн өртөг бүхий 400 шуудай хивэг, тэжээлийг зудын гамшигт өртсөн өрхүүдэд хүргэв.
"Шинь Шинь" ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын холимог металлын Улааны ордод үйл ажиллагаа явуулж байна.