Монголбанк нийтлэлийн уралдаан зарлав
Монголбанк нийтлэлийн уралдаан зарлав
Түүхт ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү нийтлэлийн уралдааныг зохион байгуулж байна.

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд нийтлэлийн уралдааныг зарлалаа. 

Нийтлэлийн уралдааны зорилго нь эдийн засгийн чиглэлээр мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэдэг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын бэлтгэсэн нийтлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулалтад сэтгүүлчдийн дуу хоолойг тусгахад чиглэжээ. Нийтлэлийн уралдааныг 2024 оны 02-р сарын 14-ны өдрөөс 2024 оны 03-р сарын 14-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлав. 

niitleliin_uraldaan_udirdamj1 



Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.