Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас гарлаа
Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас гарлаа
Сайн мэдээ нь, Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас гарлаа. Алдалдал нь хоёр тэрбум ам.долларт тэмүүлдэг байсан төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь монгол төгрөгийн дархлаа болж, ханшийн эрсдэлийг хаав.

Төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарав. Урсгал тэнцэл сүүлийн 15 жилд анх удаа ашигтай гарсан нь эдийн засаг тогтворжих, төгрөгийн ханш тогтвортой байх таатай орчныг бүрдүүлэв. Байнга л алдагдалтай олон жилийн нүүр үзсэн гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл туулай жилийн тодотгох томоос том эерэг өөрчлөлтийн нэг байлаа.

Сайн мэдээ нь, Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас гарлаа. Алдалдал нь хоёр тэрбум ам.доллар давж байсан төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь монгол төгрөгийн дархлаа болж, ханшийн эрсдэлийг хаав.

Анзаарсан бол, 2023 онд Засгийн газрын түвшинд болон Хөгжлийн банкны бондуудын өндөр дүнтэй өрийн эргэн төлөлт хийгдсэн. Энэ үеэр зах зээлд ам.доллар тэргүүтэй валютын ханш эдийн засгийг доргиож, төгрөгийн ханшийг тэвдүүлсэнгүй. 

Орлого, зарлагын харьцаа тэнцвэржиж, гадаад худалдааны ашиг нэмэгдэж байна. Төлбөрийн тэнцлээс эдийн засагт ирэх дарамт алсарлаа. Үүний тусгал төгрөгийн ханш чангарах, валютын зах зээл тогтвортой байх үндэс суурь болов.

Экспортын орлогоор импортынхоо төлбөрийг барагдуулж чадахгүй байсан жилүүдэд төлбөрийн тэнцлийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрч байсан. Тэгвэл 2023 оны хувьд энэ бүхэн засагдаж, төлбөрийн тэнцлийн удаан хугацааны алдагдалд “баяртай” гэж хэлэх эрхтэй боллоо. Хэлж чадах хэмжээнд хүрлээ. 

Эдийн засгийн хүндрэлийн бодит шалтгааны нэг нь төлбөрийн тэнцлийн хур алдагдал байсан. Тэгвэл төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалд Засгийн газар цэг тавилаа. Экспорт 2023 онд 21 хувиар өсөж, 15 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 8.7 тэрбум ам.доллар нь нүүрсний орлого байлаа. Нүүрсний экспортын биет хэмжээ, зах зээлийн таатай нөхцөл төлбөрийн тэнцэл, урсгал дансны "хувь заяа"-г өөрчиллөө.

Төсвийн гүйцэтгэл төлбөрийн тэнцэл, төгрөгийн ирээдүйг хамт аврав. Хэдий импорт 2022 онтой харьцуулахад 2023 онд 6 хувиар өссөн ч төлбөрийн тэнцэл эерэг байлаа. Бид юуг бүтээж, валютын ямар орлого олсон, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт бол төлбөрийн тэнцэл.

Төлбөрийн тэнцэл хасах утгатай байна гэдэг нь бидний олж байгаа валютын орлого гадагш нь төлж буй валютын хаана нь ч хүрдэггүй гэсэн үг. Харин өнөөдөр төлбөрийн тэнцэл ашигтай гарсан нь эдийн засагт ирэх дарамт, ачаалал буурч, амсхийх боломж гарч байгаа хэрэг. 

Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харьяат болон эдийн засгийн харьяат бусын хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг нэгтгэсэн статистикийн тайлан хэмээн Үндэсний үндэсний хороо тодорхойлсон. Төлбөрийн тэнцэл нь эдийн засгийн ерөнхий байдал, төлөв хандлагыг харуулдаг. Тиймээс эдийн засгийн гадаад бодлогын “нэрийн хуудас” гэж онцолж ирсэн. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.