ГЕГ: 2025 оны эхний 11 сард чулуун нүүрсний экспорт 73.8 сая тонн болж, 0.3 хувиар буурав
1 Өдрийн өмнө
86
ГЕГ: 2025 оны эхний 11 сард чулуун нүүрсний экспорт 73.8 сая тонн болж, 0.3 хувиар буурав
Гаалийн ерөнхий газраас 2025 оны 11 сарын статистик үзүүлэлтийг танилцууллаа. 2025 оны эхний 11 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100.0 хувь БНХАУ-д, зэсийн баяжмал, хүрэн нүүрсний 99.9 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 83.7 хувийг БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.5 хувийг эзлэж байна. Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар буурч, 73.8 сая тонн болжээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.