Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайдаарЖ.Энхбаярыг томиллоо
4 Цагийн өмнө
50
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайдаарЖ.Энхбаярыг  томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх эсэхийг дэмжлээ. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулан шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайдаар томилж, тангараг өргөв.
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД ЖАДАМБЫН ЭНХБАЯРЫН НАМТАР: 
 
Ж.Энхбаяр нь 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль, 2005 онд Маастрихтын Их сургууль, Магистр хамгаалж төгссөн байна.
 
Ажилласан байдал:
2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
2021-2024 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус тус томилогдон ажилласан.
Тэрээр иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа дараалан сонгогдсон туршлагатай парламентач юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.