2025 онд манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар БНХАУ-тай 18.3 сая тонн экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа солилцсон нь өмнөх оноосоо 1 сая тонноор илүү байна.
Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өссөн нь өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний үеэр Хятадын талтай хилийн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирсонтой шууд холбоотой юм.
Ташрамд сонирхуулахад УБТЗ-ын Замын-Үүд өртөө байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 1956 онд Улаанбаатар – Замын-Үүд - Жинин өртөө хоорондын төмөр зам баригдсанаар тус өртөө байгуулагджээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН