Дэлхийн хамгийн том компанийг бий болгох хэлэлцээ идэвхжиж эхэллээ
19 Цагийн өмнө
138
Дэлхийн хамгийн том компанийг бий болгох хэлэлцээ идэвхжиж эхэллээ

Дэлхийн уул уурхайн салбарт нэр нөлөө бүхий хоёр компанийн хооронд өрнөж буй яриа хэлэлцээ ихээхэн анхаарал татаж байна. Энэ бол Glencore болон Rio Tinto компаниуд нэгдэн нийлэх, эсвэл нэгнээ худалдан авч өөрийн болгох хэлэлцээ юм. Тэдний хэлэлцээ амжилттай болж чадвал дэлхийн уул уурхайн хамгийн том компани бий болно гэсэн үг.

Тодруулбал, зах зээлийн үнэлгээ нь 200 тэрбум ам.доллар давсан, олон улс дамнасан, ашигт малтмалын олон төрөлд үйл ажиллагаа нь чиглэсэн компани зах зээлд шинээр тодорно.

Уг хэлэлцээ 2025 оны сүүлийн улирлаас эрчимтэй яригдаж эхэлсэн бөгөөд 2026 онд тэд уг хэлэлцээгээ эцэслэх магадлал туйлын өндөр байгаа юм. Хэлэлцээний хүрээнд хэд хэдэн хувилбарууд гарсан бөгөөд үүнээс Rio Tinto компани Glencore-ийг бүхэлд нь худалдан авах /хувьцааг нь/ хувилбар байна. 

Дэлхийн уул уурхайн томоохон тоглогчдын үнэлгээг харцгаая. Rio Tinto компани зах зээлийн үнэлгээгээр 142 тэрбум ам.доллар хүрдэг бол хэлэлцээрт суусан Glencore 65 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Дээрх хэлэлцээтэй холбогдуулан эдгээр компанийн хувьцааны ханш зах зээлд хөдөлж эхэлсэн бөгөөд Rio Tinto компанийн хувьцаа Австралийн биржийн арилжаагаар 5 орчим хувиар уруудсан бол Glencore компанийн хувьцааны ханш найман хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

 

Эх сурвалж: Mining.com

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.