Энэ сард 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалга өгчээ
2 Өдрийн өмнө
114
Энэ сард  287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалга өгчээ
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт импортын 95 орчим хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг БНХАУ бүрдүүлж байгаа юм. Шатахуун импортлогч компаниуд 2026 оны 01 дүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалгаа баталгаажуулжээ. Тодруулбал, 136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин худалдан авахаар тус тус захиалжээ.
 
Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-07/ хүртэлх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд боомтоор нийт 65,029 тонн шатахуун импортолж хэрэглэж байна. Үүнийг задалбал,
АИ-92 автобензин – 27633 тонн
АИ-95 автобензин – 183 тонн
Дизель түлш – 37095 тонн
ТС-1 – 118 тонн онгоцны түлш тус тус импортолжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.