Эрдэнэт үйлдвэр: Оны эхний сард 3 сая 474 мянган тонн хүдэр олборлов
Эрдэнэт үйлдвэр: Оны эхний сард 3 сая 474 мянган тонн хүдэр олборлов
Эхний сард нийт 47608 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал экспортод ачуулжээ.
Эрдэнэт үйлдвэрийн оны эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелжээ. Уурхайчид 3 сая 474 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 101.3 хувиар давуулж, уулын цул гаргалт болон хөрс хуулалтын гүйцэтгэл 101.8-102.4 хувиар тус тус биелсэн байна.
 
Исэлдсэн хүдэр олборлолт 113.7 хувиар биелсэн бол энэ хугацаанд нийт 51950 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж төлөвлөгөөгөө 100.7 хувиар биелүүлсэн үзүүлэлт гарчээ.
Оны эхнээс баяжуулагчид 3 сая 206 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөөний биелэлт 100.6 хувиар биеллээ.
Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.8 хувиар, зэсийн металл авалт 101 хувь, молибден авалт 126.8 хувиар тус тус биелсэн дүнтэй байна. Хуурай жингээр зэсийн баяжмал 47790 тонн, молибдены баяжмал 559 тонныг тус тус гаргаж, төлөвлөгөө 102.4-118.3 хувиар биелжээ.
 
Эхний сард нийт 47608 тонн зэсийн баяжмал, 506 тонн молибдены баяжмал экспортод ачуулж, баяжмалын чанарын төлөвлөгөөг 101.4-104.3 хувиар биелүүлсэн хэмээн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.