Ерөнхий сайд асан С.Баярын “Тавантолгойн цагаан толгой” баримтын эмхэтгэлийг онцолж байна
6 Өдрийн өмнө
388
Ерөнхий сайд асан С.Баярын “Тавантолгойн цагаан толгой” баримтын эмхэтгэлийг онцолж байна
"ТАВАНТОЛГОЙН ЦАГААН ТОЛГОЙ" хэмээн нэрлэсэн гурван бүлэг бүхий номыг Ерөнхий сайд асан С.Баяр гаргажээ. Уг товхимол нь бодлого тодорхойлогч, шийдвэр гаргачдаас гадна эрдэмтэн судлаач, оюутан залуус болон эл сэдвийг сонирхогч олон нийтэд үнэн бодит мэдээллийн эх сурвалж болно хэмээн үзжээ.
 
Үнэн зөв, бүрэн бүтэн баримт, мэдээллийг багтаасан тус бүтээл нь Ухаа худаг ордыг Засгийн газар "Энержи Ресурс"-д шилжүүлэх үед ямар яриа хэлэлцээ өрнөж байсан, гэрээг хэрхэн байгуулсан, түүний үндэслэл, агуулга, холбогдох хууль тогтоомж гээд бүхий л талын баримт мэдээллийг нэг дор төвлөрүүлэн нэгтгэж, өнөөдрийн улс төрийн сэдэвт хариулт болгожээ.
 
Эхний бүлэгт Тавантолгойн 94 хувийг төрийн мэдэлд авсан талаар өгүүлэх бол хоёр дахь бүлэгт Баялгийн үр өгөөжийн дийлэнх хэсэг ард түмэнд ногдох талаар, удаах бүлэгт "Энержи Ресурс" ХХК-ийн татвар төлөлтийн талаар өгүүлсэн байна. 
 
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр "Тавантолгойн нүүрсний бүлэг орд газрын талаар гарч байсан шийдвэрүүд, болж байсан үйл явдлын товчоог он цагийн дарааллаар жагсаан, зураглалын хамт бэлтгэн орууллаа. "Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох алхам мөн" хэмээсэн мөнөөх Сократын өөр нэг үгийг дурдсуу. Мэргэн уншигч Та шүүн тунгаана уу" хэмээн  өмнөх үгэндээ сийрүүлжээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.