“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг “Найрамдал медаль”-аар шагналаа
11 Цагийн өмнө
212
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг “Найрамдал медаль”-аар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр, гүний уурхайн үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, үйлдвэрлэлийг аюулгүй, тогтвортой нэмэгдүүлэхийн сацуу байгаль орчныг хамгаалах, олон нийттэй харилцах чиглэлээр идэвхтэй ажилласан хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа.
 
Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг “Найрамдал медаль”-аар шагнадаг бөгөөд энэхүү медаль нь Монгол Улсын төрөөс гадаадын иргэнд олгодог дээд шагнал юм.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.