Ж.Золжаргал: Монгол жолооч нарыг ашиггүй байдалд оруулж, өрийн дарамтад оруулж байна
11 Цагийн өмнө
328
Ж.Золжаргал: Монгол жолооч нарыг ашиггүй байдалд оруулж, өрийн дарамтад оруулж байна

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит "Өглөөний уулзалт"-ын зочноор УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцож, Монгол Улсын 2026 оны төсөв тэр дундаа “Нүүрс тойрсон нам- улс төр” сэдвээр танилцуулга хийж, нүүрсний худалдааны ил тод байдал, төрийн өмчит компанийн засаглал болон улс төрийн нөлөөний талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр сошиалаар биржийн үнэ ба урт хугацааны гэрээний үнийн зөрөө 40 ам.долларын гэснийг иш татаж үүний тал нь тээврийн зардал гэвэл эцсийн зөрөө нь 10-20 ам.доллар болохыг онцлов. Гэвч тээврийн тендерийн доогуур тариф нь монгол жолооч нарыг ашиггүй байдалд оруулж, өрийн дарамтад оруулж байгааг анхааруулав.

Тэгвэл Ж.Золжаргал гишүүн Монголын эрх ашгийг хамгаалахын тулд дараах “Таван алхам”-ыг санал болголоо. Үүнд:

  1. Нүүрсээ илүү их хэмжээгээр биржээр зарах (бирж:том гэрээ = 50:50);
  2. Хил хүртэл тээврийг монголчууд өөрсдөө хийх;
  3. Нүүрсийг чанараар нь сорчилохгүй борлуулах;
  4. Үндэсний үнийн индекс бий болгож ашиглах;
  5. Бүх гэрээг нууцаас гаргах.

Хамгийн их хулгай нүүрлэсэн “Эрдэнэс таван толгой”-н хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр худалдаалж нээлттэй компани байгуулах ажлыг эхлүүлэх ёстой гэв. Энэ ажлыг эхлүүлэх нь стратегийн уул уурхайн салбарт гадаадын томоохон компаниуд гол тоглогч болох эрсдэлтэй гэх агуулга хүчтэй явдаг. Үүнээс айж суухын оронд хамгийн эхэнд Монголын хөрөнгийн биржээр Монголчуудад хяналтын 34 хүртэлх хувийг зарж эхлэх нь зөв. Үлдсэн нь зах зээлийн зарчмаараа явна “Дарга биш, иргэд баялгаа эзэмшье” хэмээн Ж.Золжаргал гишүүн уриаллаа.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.