МИАТ ТӨХК ирэх сараас Сингапур болон БНХАУ-ын Эрээн хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Сингапур чиглэлд долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад шууд нислэг тогтмол үйлдэнэ. Ингэснээр МИАТ ТӨХК 2025 онд нийт 4 чиглэлд шууд нислэг үйлддэг болох юм.
Тус компани 2025 он гарсаар Шанхай хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн.