АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин ирж, түгээлт хийж байна
22 Цагийн өмнө
114
АҮЭБЯ: Өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин ирж, түгээлт хийж байна
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр:
 
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.
 
1. Импортын хуваарилалт:
Толгойт өртөө – 26 вагон
Рашаант өртөө – 4 вагон
Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон
 
2. Замд буй 23 вагоны чиглэл:
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна:
Рашаант өртөө – 4 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Толгойт өртөө – 4 вагон
Дархан өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон
 
3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.