Нийслэлийн хэмжээнд 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэв
6 Цагийн өмнө
198
Нийслэлийн хэмжээнд 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэв

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын мэдээллийг 16.00 цагийн байдлаар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:

• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна,
• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад),
• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.

ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэд гаргаад байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.