“Дэлхийн ёс зүйн өдөр” (Global Ethics Day)-ийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр нь ёс суртахуун, шударга байдал, хариуцлага, нийгмийн сайн сайхны төлөөх манлайллын үнэ цэнийг эргэн сануулах, хэлэлцэх зорилготой билээ.
Энэ өдрийн хүрээнд СЭЗИС санаачлан “Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун” сэдвээр панел хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 15-нд олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна. Хиймэл оюун ухаан бидний амьдралд асар их боломжийг авчирч байгаа. Гэхдээ хариулт нэхэж буй нээлттэй асуулт бол “Ёс суртахуун хаана оршиж байна вэ?”. Үүнд хариулт өгөхөд "Хиймэл оюун ухаан ба ёс суртахуун" хэлэлцүүлэг чиглэх юм. Тус арга хэмжээний дэмжигч байгууллагаар МИК ОССК болон ХАС банк ажиллаж байна.
Олон нийтэд нээлттэй болох тул та урьдчилан бүртгүүлж оролцоно уу.
Бүртгэлийн холбоос: https://forms.office.com/r/eh0ZwWNaHP
Огноо: 2025 оны 10-р сарын 15
Байршил: СЭЗИС, С байр 4 давхарт
Цаг: 15:00