Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл бизнесийн эрхзүйн орчныг сайжруулна
Бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөл бизнесийн эрхзүйн орчныг сайжруулна
Монголын эдийн засгийн голлох салбаруудыг төлөөлөх бизнесийн холбоод нэгдсэн зөвлөл байгуулж, бизнесийн эрхзүйн орчныг сайжруулах, хамтарсан тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд эдийн засаг, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт зохион байгуулав.
Уулзалтын эхэнд бизнесийн холбоодын нэгдсэн зөвлөлийн Удирдах зөвлөл, УЗ-ийн дарга Д.Даваа-Очир, гүйцэтгэх захирал Ч.Жамсранг танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар ярилаа. Тус зөвлөл нь улсын нэгдсэн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэг олон асуудлаар бодлогын түвшинд нэгдмэл байр суурь илэрхийлж ажиллана гэв.
Мөн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо, Монголын Даатгалын Зах Зээлийн Холбоо - MIMA, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны үйл ажиллагаа, бизнесийн эрх зүйн орчин болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцов.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.