"Энержи ресурс" компанийн тариалсан ойн зурвас өргөжиж, 12 мянган модтой болжээ
"Энержи ресурс" компани 2011 онд говь нутгийн цөлжилтийг бууруулах, хөрсний доройтлыг багасгах зорилгоор Цогтцэций сумын төвөөс холгүйхэн ойн зурвасаа анх байгуулсан. Өдгөө ойн зурвас нь салхины хамгаалалт бүхий ногоон төгөл болж, хайлаас, улиас, жигд, сухай, чацаргана зэрэг олон төрлийн 12 мянган модтой болжээ.