Говийн шинэ суурьшлын бүс: Ухаа худагт “Цэций” хорооллын II ээлж ашиглалтад оржээ
3 Өдрийн өмнө
429
Говийн шинэ суурьшлын бүс: Ухаа худагт “Цэций” хорооллын II ээлж ашиглалтад оржээ

Өмнөговийн Цогтцэций, Ухаа худаг цогцолборын хүрээнд эхний 650 айлын орон сууц 2013 онд ашиглалтад орж байсан бол “Цэций-2” буюу дараагийн 300 айлын орон сууцны эхний ээлж бэлэн болж, түрүүчийн айлууд түлхүүрээ гардан авчээ.

"Энержи Ресурс" компани 2009 оноос хойш Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд орон сууц, сургууль цэцэрлэг, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэнээр Өмнөговийн Цогтцэций сум өнөөдөр албан ёсны 10,000 орчим хүн амтай, говийн томоохон суурьшлын бүс болоод байгаа юм.

Компанийн нийт ажиллагсдын 40 хувь нь орон нутгийн иргэд байдаг бөгөөд Улаанбаатараас ээлжээр ирж, очин ажиллахын оронд орон нутагт гэр бүлээрээ, тохь тухтай суурьшин ажиллах боломжийг бүрдүүлсэн нь ажиллагсдад давуу тал болдог байна. Орон сууцнуудыг ажиллагсдад ямар нэгэн үнэ төлбөргүйгээр, тогтвортой ажиллах гэрээний үндсэн дээр олгодог аж.

energy_2508201 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.