Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулна
Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулна
Уурхайчдын баярыг тохиолдуулан "Miners Day 2023" хүндэтгэлийн арга хэмжээг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран 2023 оны 12 дугаар сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Уурхайчдын баярыг тохиолдуулан "Miners Day 2023" хүндэтгэлийн арга хэмжээг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран 2023 оны 12 дугаар сарын 26-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр уул уурхайн салбарын 2023 оны шилдгүүдийг тодруулах юм. 

Дараах номинацид компаниуд нэр дэвшинэ. 

-Шилдэг хөрөнгө оруулагч,

-Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч,

-Хайгуул судалгааны шилдэг байгууллага, 

-Шилдэг зураг төсөл боловсруулагч,

-Шилдэг туслан гүйцэтгэгчийг тус тус өргөмжлөн зарлахаар байна.

Арга хэмжээ Шангри-Ла зочид буудлын Их танхимд болно. 

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, экспортын 93 хувь, төсвийн орлогын 28 хувь, аж үйлдвэрийн 65 хувийг тус тус бүрдүүлж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугааруудаас ажлын цагаар холбогдож авна уу. Холбоо барих утас: 7011-0163, 9110-0387, 8888-9878

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.