"Оюу толгой" компани 12.5 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа
"Оюу толгой" компани 12.5 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа
"Оюу толгой" компани Ханбогд сум дахь уурхайн цогцолбороосоо Тавантолгойн нүүрсний зам хүртэлх 12.5 км хатуу хучилттай авто замыг барьж, Улсын комисст хүлээлгэн өглөө. Энэхүү зам ашиглалтад орсноор Ханбогд сум Улаанбаатар хоттой бүрэн холбогдож, орон нутгийн иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломжтой боллоо. Мөн тоосжилт буурч, иргэд болон мал, амьтанд ээлтэй орчныг бий болгож буй юм.
 
Ундайн голыг гатлах 220 м урт бетон хучилттай далан, 27 ус зайлуулах байгууламжтай энэхүү зам нь Монгол Улсын стандартын дагуу баригдсан бөгөөд орон нутгийн иргэдийн санал бодлыг тусган хэрэгжүүлснээрээ онцлог.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.