Монгол, Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад эхэллээ
9 Цагийн өмнө
66
Монгол, Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад эхэллээ
Монгол, Оросын хамтарсан Өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, тус комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Уянга, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэг, Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Батцацрал, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, ОХУ-ын Элчин сайдын яам, Байгалийн нөөц, экологийн яам, Газрын хэвлийн ашиглалтын агентлагийн дэд дарга Г.А.Асламбек тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 
 
Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олимпиад нь хоёр орны найрсаг харилцаа, шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх алхам бөгөөд геологийн чиглэлээр мэргэших ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг албаныхан онцлон тэмдэглэлээ.
mine_2507013 
Олимпиадад оролцогчид геологийн зураглал, палеонтологи, минералоги, аюулгүй ажиллагааны үндэс зэрэг нарийн мэргэжлийн төрлөөр өрсөлдөхийн зэрэгцээ ширээний теннис, шатар, гар зургийн төрөлд авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь өсвөрийн геологичдод харилцан танилцах, туршлага солилцох, мэргэжлийн чиг баримжаа авах боломжийг олгож, ирээдүйд шинжлэх ухаанд итгэх сэтгэлтэй олон геологич, инженер, эрдэмтэд төрөн гарах суурийг тавьж буйг нээлтийн үгэнд Сайд Г.Дамдинням онцолсон юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.