Геотехникийн хөтөлбөр энэ оноос магистрын түвшний сургалт явуулна
2 Өдрийн өмнө
67
Геотехникийн хөтөлбөр энэ оноос магистрын түвшний сургалт явуулна

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Рио Тинто, Оюу Толгойн хамтран хэрэгжүүлж буй геотехникийн хөтөлбөр энэ оноос магистрын түвшний сургалт явуулахаар боллоо.

Уул уурхайн салбарын амин сүнс болсон геотехникийн инженерүүдийг бэлтгэдэг тус хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй оюутан хамрагдаж, анхны төгсөгчид болох 21 оюутан өнгөрсөн онд бакалаврын зэргээ авсан билээ.

Рио Тинто компанийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд цаашид олон улсад магадлан итгэмжлүүлэх, багш нарыг чадавхжуулах, судалгааны төв байгуулахаар төлөвлөж байна.

Хөтөлбөрөөр дамжуулан геотехникийн нарийн мэргэжлээр суралцах сонирхолтой залуус эх орондоо дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшиж, Оюу толгой болон олон улсын томоохон уурхайд ажиллах боломж бий болох юм. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.