Бүтээн байгуулалтын үед үүсдэг rebound effect гэж юу вэ?
2 Өдрийн өмнө
335
Бүтээн байгуулалтын үед үүсдэг rebound effect гэж юу вэ?

Сүүлийн 20 жилд орон нутгаас суурин газрууд руу шилжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж нийт Монгол улсын хүн амын 57 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна. Иймээс ч Улаанбаатар хотын замын ачаалал анх төлөвлөж байсан даацаас даруй 34 хувь хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 2024 оны 10 сарын байдлаар нийт 785,000 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Түгжрэлийн шалтгааныг Үндсэн болон цаг зуурын хэмээн хоёр янзаар ангилан харж болно. Үндсэн шалтгаанд: хүн амын өсөлт, шилжин суурьшихтай холбоотойгоор хүний өдөр тутмын хэрэгцээ буюу автомашины хэрэглээг автозамын даац дйилэхгүй байгаатай холбоотой гэж болно. Цаг зуурын шалтгаанд: цаг агаар, баяр ёслолын үед зах, худалдааны төв рүү чиглэсэн усргал зэргээс шалтгаалан үүсэж буй түгжрэлийг ойлгоно.

Жишээ нь бороо, цастай өдрүүдэд замын хөпөлгөөн удааширдаг нь цаг агаараас хамаарсан саатал бөгөөд энэ нь нийт зам тээврийн ослын шалтгааны 25 хувийг хамаарч байна. Замын хөдөлгөөний удаашрал, түгжрэл нь мөн хүний хүчин зүйл буюу үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр үүсэж буй нь зогсоолд автомашинаа буруу байршуулах, нэгдүгээр эгнээ, зорчих хэсгийг хааж автомашинаа байршуулах, замын хөдөлгөөний зохицуулалт, дүрмийг үл мөрдөх зэрэг хүний идэвхтэй үйлдлээс түгжрэлийн 40 хувь нь шалтгаалж байна.

Хот төлөвлөгчид, тээврийн экспертүүд түгжрэлийг буурулах үр дүнтэй арга нь тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх замын багтаамжийг дээшлүүлж, тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийг дэмжихийн оронд нийтийн тээврийг хөгжүүлэх, явган зорчих орчныг бүрдүүлсэнээр тээврийн хэрэгслийн худалдан авалтын эрэлтийг бууруулах явдал гэдгийг дэлхий дахинд тодорхойлсоор байна. Учир нь тээврийн багтаамж буюу зам харгуйг өргөтгөж нэмж барих тусам тээврийн хэрэгслийн эрэлт нэмэгддэг ба үүнийг “сэргэлтийн нөлөө” буюу Олон улсын хэллэгээр Rebound effect гэнэ. Өрөөр хэлбэл дэд бүтэц өргөжих тусам түүнийг дагасан технологийн хэрэглээ, эрэлт, шилжин суурьших хөдөлгөөн, төвлөрөл нэмэгддэг гэсэн үг юм.

Дэлхийн томоохон хотууд сэргэлтийн нөлөөг хэрхэн сааруулах талаар томоохон судалгааны байгууллага, институудад хандаж, зөвлөх үйлчилгээ авах нь нэмэгджээ. Энэ талаар Австрийн Andata компаниас гаргасан  зөвлөмжид сэргэлтийн нөлөөг бууруулах талаар зөвлөмжийг боловсруулжээ.

Andata нь техникийн хөгжилд тоон симуляцийг аргыг data mining буюу өгөгдөл олборлох, soft computing буюу зөөлөн тооцооллыг хиймэл оюун ухаантай хослуулан ашиглаж, шинэлэг зохицуулалт, тооцоолол, арга аргачлалыг боловсруулах, хэрэглэх чиглэлээр мэргэшсэн технологийн компани юм. Тус зөвлөмжид дараах байдлаар сэргэлтийн нөлөөг бууруулах арга замыг тодорхойлжээ. Тухайлбал гэрлэн дохио, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулсаны дараа өмнөхөөсөө илүү их түгжрэл үүссэн нь замын хөдөлгөөний урсацыг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэмээн дүгнэсэн байна.

Урсац нэмэгдсэнээр явган зорчигчид зам хөндлөн гарахад хүндрэл учирснаас авто замын осол, осолд өртөгч явган хүний тоо нэмэгдсэн байжээ. Үүний улмаас хохирлын даатгалын зардал өндөрт хүрч, зохицуулалт бүхий уулзварт ашиглах эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон зэрэг сөрөг үр дагавруудыг үнэлэхэд эцсийн дүндээ дэд бүтцийн тэлэлт нь илүү их өртөг, зардлыг дагуулж байгааг тогтоосон байна. /тэгэхээр түгжрэл бол мэдээж дэлхийн олон орны асуудал байх нь ээ/ Багцлан харвал тодорхой нөхцөлд үр ашгийг өнгөц сайжруулах нь хүртэж болох сайн үр нөлөөг алдагдахад хүргэдэг бөгөөд алсдаа илүү сааталд хүргэдэг аж.

Манай улсын хувьд зам талбай нэмэгдээгүй ч оффис болон орон сууцны барилга ихээр баригдаж буйтай холбоотойгоор хүн амын суурьшил, нягтаршил өссөнөөс авто зам даацаа дийлэхгүй байгаа гэх суурь шалтгаан нөхцөл тогтоогдож байгаа юм.

Энэ тохиолдолд ямар хариу арга хэмжээ авбал зохимжтой вэ?

  • Сөрөг нөлөөллийг аль болох тодорхойлж, инженер, мэргэжилтэн, экспертүүдийн зөвлөгөө, нөү-хаугаас гадна дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Дата симуляцын аргыг менежменттэй хослуулж ашиглах нь хамгийн үр дүнтэй буюу осол хамгийн ихээр гардаг уулзвар гарцын нэвтрэлтийг удаашруулж, замын түгжрэл үүсгэж буй тухайн байршлын онцлог, алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж, нөлөөлөгч хүчин зүйл, системийн хамаарлыг өөрчилснөөр уулзварыг шинэчлэн зохион байгуулж, системийн хамаарлаас үүдэлтэй нөхцөлт үр дагаврыг арилгах арга хэмжээ авах ёстой. Хүчин зүйл нь юу байгаагаас хамаарч тухайн хүчин зүйлийг саармагжуулах нь чухал юм. Тухайлбал Улаанбаатар хотод түгжрэл их байгаа нь барилгажилтааас хамаарсан шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн суурьшлын нягтаршил гэж үзвэл орон сууцжуулах бүсийг өргөтгөснөөр /Улаанбаатараас бусад байршилд/ суурь хүчин зүйлийг тархаах боломжтой. Дэд бүтцийн төлөвлөлтийн олон дэвшилттэй аргуудыг үүнд ашиглах боломжтой харагдаж байгаа юм. 
  • Дата буюу өгөгдөлд суурилсан хөгжлийн арга барилтай хослуулан холбогдох хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах арга хэмжээ буюу оршин суугчдын тээврийн хэрэгсэл худалдан авч буй шалтгааныг олж тогтоон тухайн нөлөөллийг өөр аргаар орлуулах, илүү сайн арга замыг санал болгох нь мөн үр дүнтэй хэмээн судлаачид үздэг. Тухайлбал явган зорчих, хүүхэд аюулгүй зорчих орчин байхгүйгээс автомашиныг аюулгүйд тооцсоноор оршин суугч иргэн өөрийн эрсдлийг үнэлж, хамгийн бага эрсдэл бүхий аргыг сонгосон гэж үзье, хэчнээн хүмүүс яг энэхүү шалтгаанаас үүдэн тээврийн хэрэгслийг сонгож байна вэ? хэмээн асуулт дэвшүүлж, давтамжийг үнэлэхэд нийт оршин суугчдын 56% нь энэ шийдвэрийг гаргаснаас сургууль орчмын бүс түгжирсэн гэсэн дүгнэлт хариу гарсан бол шийдэл нь хүүхэд зорчих аюулгүй нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Үүнийг өгөгдөлд суурилсан шинжилгээ хэмээн үзнэ.

Сэргэлтийн нөлөөний эсрэг арга хэмжээ нь бүтээн байгуулалтын өндөр зардлын дараа үр дагавар нь гардаг тул “ингэх байсан юм бол яах гэж тийм их хөрөнгө зарцуулсан юм?” гэх асуултыг ч дагуулдаг. Гэтэл нарийн төвөгтэй байдал, хүндрэл, үр дагаварт бодитой үнэлгээ хийж, тухайн үр дагаврыг бууруулах, хүчин зүйлийг саармагжуулах арга хэмжээг сонгох нь өндөр ач холбогдолтой гэдгийг мартаж болохгүйг мөн экспертүүд онцолсоор байна.

 

Улс төр судлаач Г.Ариунболор

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.