Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулжээ
3 Өдрийн өмнө
280
Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулжээ
2025 оны 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 05-р сарын 28-ны өдрийг дуустал зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:
 

1. Эрдэнэт :

  • Улаанбаатар – Эрдэнэт чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 18:55 цагт хөдөлж, Эрдэнэт өртөөд 08:30 цагт очно.
  • Эрдэнэт –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Эрдэнэт өртөөнөөс 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн 17:10 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ. 

2. Сүхбаатар:

  • Улаанбаатар – Сүхбаатар чиглэлийн галт тэрэг 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Сүхбаатар өртөөд 18:50, 04:35 цагт очно.
  • Сүхбаатар –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг : 04-р сарын 28-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 19:56 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 06:15 цагт ирнэ.
  • 04-р сарын 29-ны өдрөөс эхлэн Сүхбаатар өртөөнөөс 05:55 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20 цагт ирнэ.
3. Дархан:
  • Улаанбаатар – Дархан чиглэлийн галт тэрэг Улаанбаатар хотоос 09:35, 18:55 цагт хөдөлж, Дархан өртөөд 16:35, 01:58 цагт очно.
  • Дархан –Улаанбаатар чиглэлийн галт тэрэг Дархан өртөөнөөс 08:15, 23:20 цагт хөдөлж, Улаанбаатар хотод 15:20, 06:15 цагт ирнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.