АҮЭБЯ: Геологийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо
7 Өдрийн өмнө
90
АҮЭБЯ: Геологийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав.
 
Өнгөрсөн онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Их, Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.
 
Энэ хүрээнд Британийн геологийн алба болон Үндэсний геологийн алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа газрын ховор элемент, газрын гүний усны судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд Монгол Улсад жил бүр болдог “Уул уурхайн 7 хоног” болон Их Британид болох “Resourcing tomorrow” зэрэг уул уурхайн арга хэмжээнүүдэд хамтран оролцох талаар ярилцав.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.