Монгол Улсад хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээ эхэллээ
7 Цагийн өмнө
257
Монгол Улсад хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээ эхэллээ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улсад хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах хөрөнгө оруулалтын хэлэлцээ эхэллээ" хэмээн мэдэгдлээ. Энэхүү төслийн хөрөнгө оруулалт нь 18.18 тэрбум ам.доллар бөгөөд Оюу толгойн дараах эрэмбэлэгдэх томоохон бүтээн байгуулалтад тооцогдохоор байна.
 
Уг төсөл хэрэгжсэнээр, жилд 3 сая тонн хөнгөн цагаан боловсруулж, 4.5–9 тэрбум ам.долларын экспорт хийх боломж бүрдэнэ. 36 мянган ажлын байр шинээр бий болно. Нийт экспорт 30 хувиар өсөх бөгөөд 10 жилийн хугацаанд 8.6 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо судалгаа байна.
 
Төсөл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хэрэгжих юм. Төслийн талбай Бичигт боомтоос ердөө 30 км-ийн зайтай байрладаг тул түүхий эдийн тээврийн зардал бага, экспортын зах зээлд ойр гээд эдийн засаг давуу талууд ихтэйг онцолж байна. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.