"Тавантолгой" ХК-ийн 2024 оны жилийн эцсийн тайлан гарлаа
2025.02.13
239
"Тавантолгой" ХК-ийн 2024 оны жилийн эцсийн тайлан гарлаа
Орон нутгийн өмч давамгайлсан "Тавантолгой" ХК-ийн (TTL) 2024 оны жилийн эцсийн тайлан гарлаа. Тус компанийн борлуулалтын орлого 1.2 их наяд төгрөг буюу 6.3 хувиар, цэвэр ашиг 416.5 тэрбум төгрөг буюу 10.8 хувиар өсжээ. Харин татварын өрөө төлсөнтэй холбоотойгоор хөрөнгийн хэмжээ нь 3.1 хувиар буурч, 835 тэрбум төгрөгт хүрсэн байна.
 
"Тавантолгой" ХК нь жил бүр цэвэр ашгийнхаа 70-90 хувийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдээ тараадаг бөгөөд хэрэв ногдол ашиг тараавал нэгж хувьцаанд 5,500-7,000 төгрөгийг тараах хүлээлттэй байна. Хэрэв энэхүү таамаглал биеллээ олбол ногдол ашгийн өгөөж 15-20 хувь байх боломжтой аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.