Томчуудын нэгдэн нийлэх хэлцэл анхаарлын төвд байна
22 Цагийн өмнө
83
Томчуудын нэгдэн нийлэх хэлцэл анхаарлын төвд байна

Уул уурхайн салбарт нэгдэн нийлэх томоохон хэлцэл яригдаж эхэллээ. Энэ бол "Rio Tinto" болон "Glencore" хооронд эхэлсэн хэлэлцээ юм. Талууд анхны хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд хэдий хэр хугацаанд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Хэлэлцээний талаар албан ёсны байр суурь компаниуд илэрхийлээгүй. Дэлхийн уул уурхайн салбарын гигантууд нэгдэх юм бол энэ нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том дүнтэй хэлцэлд тооцогдохоор байгаа юм. "Rio Tinto"-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол “Glencore”-ийн үнэлгээ 55 тэрбум орчим ам.доллар байгаа юм. 

"Rio Tinto" болон "Glencore" компани нь дэлхийн зэсийн зах зээлийн нөлөө бүхий томоохон олборлогч, нийлүүлэгч. Тэдний хоршил зэсийн зах зээлд шинэ нөхцөл байдал үүсгэх хүлээлттэй байна. Тэрчлэн дээрх хэлцлийн сургаар компаниудын хувьцааны үнэ өөрчлөгдөж эхэлсэн билээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.