“Оюу толгой” компани гадаадын их, дээд сургуульд Уул уурхайн геотехник чиглэлээр магистрын түвшинд суралцах оюутны тэтгэлэг зарлалаа. Бүртгэл 2023 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжлэх тул https://shorturl.at/jzEF1 холбоосоор дамжин бүртгүүлээрэй.
“Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар 10 дугаар сард шалгарсан бөгөөд сүүлийн 13 жилийн хугацаанд Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, мөн Олон улсын тэтгэлэгт, Залуучуудын хөгжлийг дэмжих, Дадлагажигч оюутны зэрэг олон хөтөлбөрүүдийг тус компани амжилттай хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд 44 оюутан Оюу толгойн олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Австрали, Канад, АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад уул уурхай, инженерчлэл, мэдээллийн технологи, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.