Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Азийн сан, Голомт банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Ёс Зүйн Төв хамтран “SheTrades Mongolia Hub Mongolia Beyond Your Border” арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 8-нд МҮХАҮТ-ын Их танхимд анх удаа зохион байгуулах гэж байна.
”SheTrades Mongolia Hub”-ын үйл ажиллагааг таниулах, ОУХТ-өөс тогтмол зохион байгуулдаг сургалт, семинар, экспортын гарц, санхүүжилтийн шинэ боломжуудыг хуваалцах, ”Голомт банк”-наас санаачлан өнөө хэрэгжүүлж буй “Women Owned” тохирлын тэмдэгийг танилцуулах, ”Азийн сан” ОУБ-аас хэрэгжүүлж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг нээх үйл ажиллагааг энэ үеэр зохион байгуулах юм.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, зах зээлийн чиг хандлага, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, шинэ мэдээ мэдээллийг цаг тухай бүрт авах боломжийг МҮХАҮТ-ын дэргэдэх “SheTrades Mongolia Hub” бүрдүүлэх бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамгийн том нэтворкинг сүлжээнд нэгдэхийг уриалав.