"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдал
5 Өдрийн өмнө
342
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдал
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны онцлох 10 үйл явдлыг танилцуулж байна. 
 
  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 29.8 сая тонн нүүрс борлуулж 3.0 тэрбум ам.долларын орлоготой ажиллав.
  2. Биржийн арилжааг тогтмол явуулж 2024 онд 50 удаагийн арилжаагаар 1.57 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 15.3 сая тонн нүүрс борлууллаа. 2023 оны биржийн арилжаатай харьцуулахад 57%-иар өссөн үзүүлэлттэй байна.
  3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт 2024 онд 30.4 сая тоннд хүрч нэг жилийн хугацаанд хамгийн их нүүрс экспортолсон түүхэн амжилт үзүүллээ. Нийт экспортын 37% буюу 11.3 сая тонн нь биржээр арилжаалсан нүүрсний экспорт эзэлж байна.
  4. 2023 онд 2.8 их наяд төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж байсан бол 2024 онд Улс, орон нутгийн төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, өмнөх оноос татварын хэмжээ 17.9 хувиар өслөө.
  5. Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тооноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож Монгол улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа.
  6. “Эрдэнэс Тавантолгой” ХК ийн олборлосон нүүрсний хэмжээ 2019 онд 50 сая тонн, 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрсэн бол 2024 онд нийт 150 сая дахь тонн нүүрс олборлолоо.
  7. 2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ-бондын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 178.9 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 981.6 тэрбум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
  8. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж эхэллээ. Олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгуулан, худалдан авагч талд хүргэж өглөө.
  9. Монгол Улсад анх удаа бүрэн автомат, инженерийн байгууламж бүхий жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг ашиглалтад орууллаа.
  10. ”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2024 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 100 га талбайд 80 мянган заг, Өмнөговь аймгийн Номгон, Цогт-Овоо сумдад 70 га талбайд 56 мянган заг, Богдхан уулын дархан цаазат газарт 35 га талбайд 46 мянган шинэс мод тарилаа.

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.