АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зорилго нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд нэгдлийн хэмжээнд харьяалагдах 31 хуулийн этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага, менежментээр хангах чиглэлээр ажиллаж байна.

НЭГ. ЕРӨНХИЙ АУДИТОР – 1

Ажлын байрны зорилго: Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу явуулах, Дотоод аудитын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах чиг үүрэгтэй.

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Дотоод аудитын төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт, хяналтыг удирдан чиглүүлэх, аудит, хяналт шалгалт хийх удирдамж, заавар, журам, аргачлал боловсруулах;

2. Дотоод аудитын албыг үр дүнтэй, үр ашигтай болон үр нөлөөтэйгөөр чиглүүлэх, удирдан зохион байгуулах;

3.Нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газар, холбогдох нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай аудитын мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

4.Ажлын байрны тодорхойлолт болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Бизнесийн удирдлага /041301/, эдийн засаг /031101/, эрх зүй /0421/, инженер /0724/, санхүү /041201/, нягтлан бодох бүртгэл /0411/-ийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

2. Сонгон шалгаруулалтад оролцогч нь эрх зүйч мэргэжилтэй бол хуульчийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол мэргэшсэн нягтлан бодогч /CPA/, инженер мэргэжилтэй бол мэргэшсэн болон зөвлөх инженер зэрэгтэй, мөн дотоод аудитор /CIA/ горилж байгаа ба эрхтэй, салбарын хосолсон мэргэжилтэй бол давуу тал болно;

3  Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн нэгдсэн удирдлага, дотоод аудит, комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, уул уурхай болон тухайн чиглэлээр 10 болон түүнээс дээш жил ажилласан байх, үүнээс удирдах түвшинд 5 болон түүнээс дээш жил, аудитораар 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байвал давуу тал болно;

4. Дотоод аудит, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн нэгдсэн удирдлагын тогтолцоо, комплайнс, компанийн засаглал, уул уурхай болон тухайн чиглэлээр олон улс, дотоодын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан, мөн дотоод аудитын олон улсын холбооны сургалт, судалгаа, бусад мэргэжлийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх.

5. Дотоод аудитын мэргэжлийн чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтуудад бүрэн хамрагдсан байвал давуу тал болно.  

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангах, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

ХОЁР. САНХҮҮГИЙН АУДИТОР – 2

Ажлын байрны зорилго:

Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх, тайлагнах, зөвлөмж гаргахад оршино.

Ажлын байрны үндсэн зорилт:

1. Байгууллагын болон үйлдвэрлэлийн  хэмжээний үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшингийн биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;

3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, байгууллага болон үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;

4. Эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх,

5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;

6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

7. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Нягтлан бодох бүртгэл /0411/, Бизнесийн удирдлага /041301/, менежмент /041303/, эдийн засаг /031101/, эрсдэлийн шинжлэл /058803/, санхүү /041201/-ийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;

2. Нэр дэвшигч нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол мэргэшсэн нягтлан бодогч /CPA/, мөн дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;

3. Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит, компанийн засаглал, уул уурхай болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;

ДЭЭРХ АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ДАГУУ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

2. Компани эсхүл түүний хараат, охин компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ);

3. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хамтран ажиллагч, гэрээт гүйцэтгэгч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;

4. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;

5. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлээгүй байх;

6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

7. Өөр ижил, мэргэжлийн чиглэлийн ажил давхар эрхлэхгүй байх;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;

4. Нийгмийн даатгалын лавлагаа;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цаг хүртэл cv@erdenesmongol.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэний материалыг цахимаар хүлээн авна.

2. Нэг майл хаягаас зөвхөн нэг оролцогчийн материалыг хүлээн авна.

3. Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах үндэслэл болно.

6. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалыг үндэслэн мэргэжлийн чиглэл, индексийг заасан болно.

7. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.