Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт "IMARC 2023" Австралийн Сидней хотноо 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус нэгдсэн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, салбарын оролцогч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод жил болгон оролцож ирсэн.