Ховд аймгийн Мянгат сумын нутаг хэрэгжиж буй "Халзан бүрэгтэй" төслийн талбайд төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээнтэй холбогдуулан МНРИК-ийн зүгээс дараах мэдэгдлийг гаргалаа. Төслийн талбайд ажиллаж байсан нийт 66 ажилтан гэмтэж бэртсэн байна. "Халзан бүрэгтэй" төслийн урьдчилсан ТЭЗҮ өнгөрсөн есдүгээр сард дуусаж, үргэлжлүүлэн эцсийн шатны буюу нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажил эхэлсэн. Төслийн "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ"-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад, Монгол Улсын компаниудын хамтарсан багаар 2024 оны нэгдүгээр сараас гүйцэтгүүлж байгаа бөгөөд 2026 оны эхний улиралд дуусах төлөвлөгөөтэй байна.