Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Minerals” компани нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дахь зэс, никелийн "Ямбат" төслийнхөө хайгуулын шинэ үр дүнгээс танилцуулаад байна.
Энэхүү төслийн хүрээнд нийт 19 цооног өрөмдөж, 250 метрийн гүнд судалгааны зорилго бүхий алмазан өрөмдлөг явуулж, үр дүнд нь зэс, алтны хүдэржилт байгааг урьдчилан тогтоожээ. Тиймээс хайгуулын ажлаа илүү нарийвчлан өргөтгөхөөр болсон байна.
Зэс-никелийн сульфидын хүдэржилт нь Монголын баруун өмнөд хэсэгт илэрч буй шинэ төрлийн хүдэржилт болохыг "Asian Battery Minerals" онцолж, хүдэржилт бүхий хэсэгт ирээдүйн хайгуулын гол анхаарлаа хандуулна гэж мэдээллээ.