Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний 9 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд экспортын 45.6 хувь Гашуунсухайт, 19.5 хувь Замын-Үүд, 13.4 хувь Шивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 78.5 хувийг эзэлж байна.
Импортын 51.7 хувийг Замын-Үүд, 21.6 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 73.2 хувийг бүрдүүлж байна.