ХЗБХ: СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
8 Цагийн өмнө
122
ХЗБХ: СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 60.7 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 4 асуудал хэлэлцлээ. Үүний нэг нь Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байлаа. Уг асуудлыг Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахалж, гишүүнээр Б.Баярбаатар, Дав.Цогтбаатар, Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара нар ажиллана.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.