Зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарлаа
2024.10.16
155
Зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспорт нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарлаа

Монгол Улс 2024 оны эхний есөн сард нийт 154 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 11.8 тэрбум ам.доллар, импорт 8.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. 

Экспорт 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 482.7 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмал 264.6 сая ам.доллар, нүүрс 218 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 123.1 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 59.8 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.9 сая ам.доллароор буурсан байна. 

Импорт өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 304.4 сая ам.доллар,ачааны автомашин 259.7 сая ам.доллар, дизелийн түлш 187.0 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 122.7 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 67.5 сая ам.доллар, автобензин 62.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

May be an image of text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.