Инфляц ялимгүй өсөж, 6.7 хувьтай гарлаа
2024.10.09
114
Инфляц ялимгүй өсөж, 6.7 хувьтай гарлаа

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляц 2024 оны 9 дүгээр сард 6.7 хувьтай гарлаа. Өмнөх оны эцсээс инфляц 5.3 хувь, өмнөх сараас 0.1 хувиар өссөн дүнтэй байна. Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцын түвшинг нэг оронтой тоонд буюу одоогийн түвшинд хадгалахыг эрмэлзэж байна.

Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр төсөөлжээ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар зураглаад байна. 

May be an image of text

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.