Монголбанк 9 дүгээр сард 2023.6 кг үнэт металл худалдан авлаа
2024.10.03
111
Монголбанк 9 дүгээр сард 2023.6 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2024 оны 9 дүгээр сард 2,023.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 12.3  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 617.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,004.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   9 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 278,226.21 төгрөг байв.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.