Уул уурхай, газрын тосны төв лабораторийг шинэчлэн хүлээлгэн өглөө
Уул уурхай, газрын тосны төв лабораторийг шинэчлэн хүлээлгэн өглөө
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол Улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2021-2025) хэрэгжиж буй. Төслийн нийт өртөг нь 4,5 сая ам.доллар бөгөөд дээрх төслийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.
 
Мөн БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (КОМИР) сайжруулсан шахмал түлшнээс дээж авах Монгол улсын үндэсний стандартын төслийг боловсруулахын зэрэгцээ лабораторын мэргэжилтнүүдийн чадавхжуулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулжээ. Төслийн явц 90 орчим хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийг олон улсын стандартад нийцүүлж, техникийн чадавхыг нэмэгдүүлэх зорилтын дагуу барилгыг иж бүрэн засварлаж, лабораторийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч, ашиглалтад хүлээлгэн өглөө. 
 
Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, БНСУ-ын талаас БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, орлогч дарга Кан Жун рёо, КОЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Газрын тосны газар(К-Петро)-ын Гүйцэтгэх захирал Шин Жон Ду, төслийн удирдагч Шин Ки Ху тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
 
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар,
• Газрын тосны бүтээгдэхүүний тоног төхөөрөмж-8 ширхэг
• Нүүрсний шинжилгээний багаж – 5 ширхэг
• Шинжилгээний тавилга хэрэгсэл – 118 ширхэг
• Оффис тохижилт – 106 ширхэг
• Газын холболт -1-ийг тус бүр нийлүүлж, тэдгээрийг ашиглах заавар, зөвлөгөөг өгч, шинжээч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.
 
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, нүүрсний чанарын хяналтын тогтолцооны менежмент, холбогдох журам, стандартыг (ЧГА, 24 журам, САЗ) шинэчлэн боловсруулаад байна. 
 
gazrjn_tos_neelt_3 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.