Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг цахимжууллаа
Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг цахимжууллаа
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудал нь Засгийн газрын бүрэн эрх юм. Иймд үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөл хүсэгч паркийн удирдлага /төрийн өмчит, орон нутгийн өмчит, хувийн өмчит, бусад/ нь тус хуулийн 11.2-д заасан баримт бичгийг дараах холбоос /https://license.mn/licensed-organizations/tabs/-оор бүрдүүлж, ирүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдлээ. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.