АНУ-ын Холбооны нөөцийн банк 2020 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар буурууллаа. Бодлогын хүүгээ ийнхүү зөөллөж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг, тэр тусмаа алтны ханш ахиад өсөх хүлээлт үүсгэв. Ирэх саруудад ч Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин бууруулна гэж шинжээчид таамаглаж буй. Бодлогын хүүгээ тус банк энэ оны эцэс гэхэд 4.25-4.5 хувьд хүргэх төлөвтэй байна.
Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгээ өмнө нь бууруулах асуудлыг нэг бус удаа хөндсөн. Тус банкны хувьд бодлогын хүү нь хорин жилийн дээд түвшинд хүрээд байсан юм.