Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах санал тавилаа
2024.09.07
146
Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулах санал тавилаа
Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа хэллээ. 

Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, зэргийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн, газрын тос, тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай бодис нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг чиглэлд анхаарал хандуулж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөны оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.