"Samsung C&T" корпорацийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа
"Samsung C&T" корпорацийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа
“Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирлаар энэ жил томилогдсон Жэ Ион Ли Монголд анх удаа ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 31 дэх жилдээ хамтран ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дэлхийд тэргүүлэгч “Samsung C&T” корпорацийн Гүйцэтгэх захирал Жэ Ион Ли, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Чеол Ун Ли, дэд ерөнхийлөгч Хонг Сук Юн, Баяжмалын хэлтсийн дарга Жунван Ким нараар ахлуулсан төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. “Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирлаар энэ жил томилогдсон Жэ Ион Ли Монголд анх удаа ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 31 дэх жилдээ хамтран ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байгаагаа үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм.
 
“Samsung C&T” корпорацын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, цахим музей үзэж, “Сэлэнгэ” амралтын баазад Үйлдвэрлэл, технологийн паркийн танилцуулга уулзалтад оролцов. Энэхүү уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Гадаад харилцаа, экспортын хэлтсийн дарга Я.Пүрвээ, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл нар оролцож, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, явц, ирээдүйд нэмүү өртөг шингэсэн, овор хэмжээ багатай, үнэлэмж өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нөхцөлийн талаар тодорхой танилцуулж, мэдээлэл солилцсон юм.
“Samsung C&T” корпорацын Гүйцэтгэх захирал Жэ Ион Ли эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтэц, санхүүжилтийг сонирхож, Төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллахаа илэрхийллээ. 
erdenet_3 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.